Сегментчилэл
Том компаниуд сегментчилэл хийх шаардлагагүй.
Зах зээлийн сегментчилэл нь маркетингийн хүчин чармайлтаа өргөн зах зээлд сарниулахын орондтухайн бүтээгдэхүүнийг үнэхээр сонирхож байгаа бүлэг хэрэглэгчдэд хүчин чардмайлтаа төвлөрүүлэхэд сегментчилэлийн утга санаа оршино. Анх 1927 оноос пиво үйлдвэрлэж эхэлсэн АПУ ХК нь 2003 оноос Германы техник технологи бүхий, жилд 20 сая литр пиво үйлдвэрлэх хүчин чадалтай шинэхэн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Одоогийн байдлаар тус компани хар ба цайвар гэсэн хоёр төрлөөр 4 нэр төрлийн пиво үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Эдгээр 4 төрлийн пиво нь тус бүрдээ ялгаатай зах зээлийн сегментэд хандсан байдаг. Алтанговь, Хархорин пиво: АПУ ХК-ийн дээд зэрэглэлийн (премиум) хар, шар пивонууд. Зорилтот сегмент нь: Өөрийгөө үнэлдэг дундаас дээш давхаргын 30-50 насныхан. Эдгээр хүмүүс нь өөрийн гэсэн нийгэмд эзлэх байр суурьтай, ажил карьерийн хувьд тодорхой амжилтанд хүрсэн байдаг ба тэд ихэвчлэн ресторан, пабуудад найз нөхөдтэйгээ эсвэл ажил хэргийн уулзалт хийхдээ, оройн зоогийн үеэр эдгээр пивонуудыг хэрэглэдэг. Yah-uu? “Лайт” төрөлд багтдаг энэхүү пиво нь зөөлөн амт, шинэ технологиор үйлдвэрлэгдсэнээр онцлогтой. Шилээр нь уух зориулалттай бөгөөд эргэдэг бөглөөтэй. Зорилтот сегмент нь: 18-25 насны залуучуудад зориулсан бөгөөд гол борлуулалт баар дисконуудад хийгддэг. Энэ насныхан пивоны хувьд зөөлөн амтыг илүүд үзэж баар дисконуудад найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх, бүжиглэх дуртай. Яг үнэндээ залуучуудад зориулсан гэсэн утгаараа анхдагч нь болж чадсан бөгөөд шинэ сегмент бий болгосон юм. Боргио: “Жинхэнэ пивочдод” зориулагдсан Боргио пиво нь 2004 онд “Monde Selection” буюу дэлхийн чанарын шаргаруулалтын институтээс мөнгөн медаль хүртсэн бүтээгдэхүүн юм. Зорилтот сегмент: 20-45 насныханд пиво харьцангуй их хэмжээгээр тогтмол хэрэглэдэг. Боргиог хуучин андтайгаа уулзаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж хоногшуулдаг нь эдгээр хэрэглэгчид нь ажил хэргийн уулзалт гэхээсээ илүү анд нөхдөөрөө уулзаж ярьж хөөрөхөд уг пивыг уух дуртай. Ингэснээр олон төрлийн сегмент үүсгэсэн юм.Гэвч томоохон компанууд нь сегментчилэл хийх шаардлагагүй юм. Кока кола компани нь дэлхийн 200 орны дэлгүүр, ресторан болон үйлчилгээний газруудад хийжүүлсэн ундаагаа зардаг салбартаа No.1 компани юм.Гэвч тус компаний брэнд болсон Кока~кола ундаа нь химийн найрлага их, хүний биед сөрөг нөлөө ихтэй гэж мэдэх болсонч хүмүүсийн уух дуртай ундаа байсаар байгаа юм. Иймд тус компани нь химийн найрлага багатай, чихэргүй гэсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн гарган хэрэглэгчдэд хүргэсэн юм. Харин гол бүтээгдэхүүн болох Кока~кола ундаа нь орц найрлагийн хувьд өөрчлөгдөөгүйгээр үл барам одоог хүртэл дэлхий нийтийн уух дуртай No.1 ундаа хэвээрээ байгаа юм. Иймд сегментчилэл шаардлагүй юм. Хэрвээ сегментчилбэл, сегмент тус бүрт тохирсон бүтээгдэхүүн гаргах нь бизнесийн зардлыг нэмэгдүүлж, олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулж үйлдвэрлэх нь нэг бүтээгдэхүүнийхээс илүү үнэтэй болж хувирдаг. Цаашилбал, бүтээгдэхүүн тус бүрд маркетингийн хөтөлбөр боловсруулах шаардлага тулгарна. Тиймээс сегментчилэхээс үүдэн гарах зардлыг олох боломжтой ашгийн хэмжээтэй харьцуулж байж шийдвэр гаргах нь зүйтэй. Иймд төвлөрсөн маркетингийн стратегийг барилталснаар компани зах зээлийн ганц сегментийг эсвэл зах зээлийн сиймхийг сонгож аван ажилласан нь ашигтай.